ТОДРУУЛГА: "MN Tower"-т гарсан гал түймрийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна

ТОДРУУЛГА: "MN Tower"-т гарсан гал түймрийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна

ЧД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр “MN товер”-ийн ресторанд газ дэлбэрч, гал гарсан тухай дуудлага, мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт өнөөдөр /2025.12.25/ 16:40 цагт ирсэн байна.

Тус дуудлагын дагуу ЧД-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, галыг унтраасан байна. Газ дэлбэрсэн тус гал түймрийн улмаас гурван хүн түлэгдэж, гэмтсэн бөгөөд эмнэлгийн байгууллагат хүлээлгэн өгчээ. Гал гарсан барилгыг цагдаагийн хамгаалалтад авч, шалтгаан нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.