Дархан-Уул аймагт гэрээсээ гараад сураггүй алга болсон 62 настай иргэнийг олж, эмнэлгийн байгууллагат хүлээлгэж өгчээ

Дархан-Уул аймагт гэрээсээ гараад сураггүй алга болсон 62 настай иргэнийг олж, эмнэлгийн байгууллагат хүлээлгэж өгчээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. 

Улмаар ар болон Цагдаагийн байгууллага тус аймгийн Онцгой байдлын газарт хүч нэмэгдүүлэх хүсэлтийг 2025.12.25-ны өдрийн 09:00 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Увс аймгийн Тариалан сумын харьяат, иргэн Б /62 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 10:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 11:40 цагт Дархан сумын 8 дугаар багийн “Антеннтай толгой” гэдэг газраас ухаан алдсан, осголтын байдалтай байсныг олж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.