Онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улсын хэмжээнд бүртгэгдсэн 5171 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 4425 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 460 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Энэ онд ой, хээрийн гал түймрийн тохиолдол хоёр дахин, объектын гал түймрийн тохиолдол 22.4 хувиар өссөн. Харин гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч 35-70 хоног ой, хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэжээ.