“Зөв амьдрах ухаан” төвийн тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Н.Амараа нарыг өнөөдөр /2020.04.12/ 21:00 цагийн орчимд БЗД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид баривчилжээ.
Хэдхэн хоногийн өмнө иргэн Д.Халиунаа хэвлэлийн хурал хийж “Зөв амьдрах ухаан төв”-д байх хугацаанд Г.Загдаа болон түүний эхнэр хэрэглээний зардал нэрээр хүүхдийн мөнгийг нь өгдөггүй байсан. Цаашлаад эхнэр нь байхгүй үед Г.Загдаа нь түүнийг гэртээ хүчиндэж хүнд хэлбэл “Ална” гэж сүрдүүлж байсан” тухай мэдэгдсэн билээ.
Мөн Хан-Уул дүүргээс “Зөв амьдрах ухаан” ТТБ-д байдаг нэр бүхий иргэний гурван хүүхдийг улсын асран хамгаалах газарт авах захирамж гарсан ч тэдгээр хүүхдүүдийг иргэн Г.Загдаа “өгөхгүй” гэж удаа дараа мэдэгдэж, эсэргүүцэж байсан билээ.
Ээ сда гэж. Цаг хугацааны шалгуураар азийн цээжинд тодорсон ачлалт авран хамгаалагчийн төгсгөл ирж. Үнэн баашлихыг үзүүлж өгч бнаа. Зүгээр ярилцаж бхад уйллаа ориллоо шөнө унтаагүй л гэнэ. Үнэнд гүйцэгдснээ мэдээд бахардаж үхлээ pic.twitter.com/PzkdVorTcW
— ТӨЛӨНӨ (@TuluiKH) April 11, 2020