Хот хоорондын хөдөлгөөнийг ирэх ДАВАА ГАРАГТ дахин хязгаарлаж болзошгүй байна

Хот хоорондын хөдөлгөөнийг ирэх ДАВАА ГАРАГТ дахин хязгаарлаж болзошгүй байна

Коронавирусийн тархалт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс онцгой дэглэмийн зэрэгт шилжиж, олон нийтийн арга хэмжээнд хязгаарлалт тогтоогоод гурван сар орчим болж байна. Энэ хугацаанд хоёр удаа аймаг, сум, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан билээ.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд дулаарч, коронавирусээс урьдчилан сэргийлэх иргэдийн хяналт сулрах, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссонтой холбогдуулж, иргэд хүүхдүүдээ хөдөө, орон нутагт дагуулж явах нь нэмэгдсэн байна. 

Иймд тодорхой хугацаанд аймаг, сум, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг дахин хязгаарлах тухай шийдвэр гарч болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл энэхүү хязгаарлалт ирэх долоо хоногт эхэлж болзошгүй байна. Учир нь Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас өчигдөр /2020.04.10/ мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Сүүлийн үед иргэдийн анхаарал суларсантай холбогдуулан тодорхой хэмжээний хязгаарлалтыг ирэх даваа гарагаас эхэлж хийж хэрэгжүүлнэ. Аймаг орон нутагт иргэдийн хөдөлгөөний хязгаарлахаар ажиллана” гэж мэдэгдсэн байна. Иймд аймаг, сум, хот хооронд иргэдийн зорчих хөдөлгөөний ирэх даваа гарагаас дахин хязгаарлаж болзошгүй байна. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө