Робот кодчлолын ДАШТ-нээс манай улсын гурван сурагч алтан медаль хүртжээ

Робот кодчлолын ДАШТ-нээс манай улсын гурван сурагч алтан медаль хүртжээ

Робот кодчлолын дэлхийн аваргын тэмцээнд 61 улсын 1000 орчим шилдэг багийн 20,000 хүүхэд өрсөлдлөө.

Монгол Улсаас Улаанбаатар хот, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дархан, Говьсүмбэр аймгийн багш тамирчид дэлгэцгүй кодчилол, робот кодчилол, дрон кодчилол төрөлд эх орноо төлөөлөн оролоцож, дараах амжилтыг гаргалаа.

  • Монголын Стем Боловсролын Академийн Б.Батцэцэг багштай багаас сурагч Х.Ээлэн, М.Хангэрэл нар Дэлгэцгүй- Кодчилол төрөлд дэлхийн аварга, алтан медаль
  • Говь-Алтай аймгийн Юнител STEMHUB-ийн Ч.Баттулга багштай багаас Дрон - Кодчилол төрөлд сурагч Р.Ууганбаяр дэлхийн аварга, алтан медаль
  • Говь-Алтай аймгийн Юнител STEMHUB-ийн Ч.Баттулга багштай багаас Дэлгэцгүй - Кодчилол төрөлд сурагч Э.Өрнөхбаяр, Б.Есөнмөнх нар мөнгөн медаль
  • Дархан -Уул аймгийн Unitel STEAM-HUB-ийн Т.Энхжаргал багштай багаас сурагч Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар Дэлгэцгүй - Кодчилол төрөлд, хүрэл медаль
  • Нийслэлийн 11 дүгээр сургуулийн Д.Батбаяр багштай багаас сурагч Б.Оюун Дрон - Кодчилол төрөлд, мөнгөн медаль
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ч.Бямбасүрэн багштай багаас сурагч Ц.Баяржавхлан, О.Мичидмаа нар Кибер хот төрөлд Шилдэг Робот Загвар тусгай байр тус, тус эзэллээ.