Сүүлийн үед манай зарим иргэд facebook хаягаа ашиглан “Ethnicity Estimate” апплекшнь ашиглаж ямар үндэстний гаднах төрхтэй адилхан зэргээ тодорхойлж маазарч байна. Иймд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өөрийн твиттер хуудастаа “Иргэн та Монгол уу? Гадаад уу? гэдгээ шалгаж дууссан бол одоо нууц дугаараа солино уу. АНХААРАЛ БОЛГООМЖ ХААНА Ч ИЛҮҮДЭХГҮЙ” гэсэн анхааруулгыг нийтэлжээ.
Иргэн та Монгол уу? Гадаад уу? гэдгээ шалгаж дууссан бол одоо нууц дугаараа солино уу.
— ??Б.Баатархүү?? (@BuBaatarkhuu) March 25, 2020
АНХААРАЛ БОЛГООМЖ ХААНА Ч ИЛҮҮДЭХГҮЙ ‼️