Э.Бат-Үүлийн өмгөөлөгч өөрийгөө тусгаарласан тул шүүх хуралдааныг дахин хойшлуулжээ

Э.Бат-Үүлийн өмгөөлөгч өөрийгөө тусгаарласан тул шүүх хуралдааныг дахин хойшлуулжээ

Э.Бат-Үүл нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшлогдсон талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар мэдээллээ.

Тодруулбал, Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 10:00 цагт эхэлсэн. Гэвч энэ үеэр шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон,

“...миний бие ХӨСҮТ-с өгсөн зааварчилгааны дагуу 2020 оны 03 дугаар сарын 10-с доод тал нь 3 дугаар сарын 24-нийг хүртэл гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн тул хуралдааныг ирэх дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулжээ.