Манай улс коронавирусийн халдвар дотооддоо байхгүй ч гадаадын улс орнуудаас ирэх иргэдээр зөөвөрлөгдөж ирж байна. Тухайлбал, гуравдугаар сарын 2-ны өдөр Монгол улсад ирсэн Францын иргэнээс коронавирусийн халдвар илэрснээр манай улсад анхны тохиолдол бүртгэгдсэн бол, Засгийн газрын шийдвэрийн дагуу тусгай онгоцоор ирсэн манай 9 иргэнээс коронавирусийн халдвар мөн илэрч, манай улсад одоогоор коронавирусийн 10 тохиолдол бүртгэгдээд байна.
Учир нь энэ бүх халдварын тоо гаднын улс орноос зөөвөрлөгдөн ирж, манай улсад бүртгэгдэж байгаа юм. Мөн нэгэн анхаарах ёстой зүйл нь эдгээр халдвартай иргэдтэй хамт, эрүүл иргэд олноороо удаан цагийн нислэгээр хамт ирж байгаа явдал.
Тэгвэл тус асуудалд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн facebook хуудастаа “Вирусийн халдвар авсан иргэдээ эрүүл хүмүүстэй хамт тээвэрлэхгүй байхыг л анхааруулсан. Одоо бүр тахлын голомтоос 100, 100-гаар эх орондоо авчирч “холих” нь... Урд хөршид байдал бүрэн тогтворжоогүй энэ үед ажилчид олноор нь оруулж ирэх эрсдэлтэй алхам. Асуудалд эрүүл ухаанаар хандахгүй бол нэг тийм хийрхэл яваад эхэлсэн шүү” гэж байр сууриа илэрхийлжээ.