Их сургууль, ЕБС, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Их сургууль, ЕБС, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудлыг өнөөдөр Засгийн газарт танилцуулах юм.

Харин Эрүүл мэндийн яам албан ёсны цахим хуудсаараа дамжуулж Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй хэмээн мэдэгдээд байгаа юм.

Харин ЭМЯ-ны дээрх санал өнөөдөр дэмжигдсэн тохиолдолд “Тавдугаар сард хэрхэн хичээллэх, зургаадугаар сард хэрхэн хичээллэх талаар зохицуулалт хийнэ. Мөн монгол хэл, монгол бичгийн шалгалт авах хугацааг дахин товлоно” гэж мэдэгдээд байна.