БНХАУ-д коронавирусийн вакцины туршилтад орох хүмүүсийг бүртгэж эхэлжээ

БНХАУ-д коронавирусийн вакцины туршилтад орох хүмүүсийг бүртгэж эхэлжээ

БНХАУ-д шинэ коронавирусийн вакцины клиникийн туршилт ойрын хугацаанд эхэлнэ гэж тус улсын Инженерингийн академийн мэргэжилтэн Ван Жуньзи өчигдөр/2020.3.18/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Эрдэмтэд вакциныг таван аргаар бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд найдвартай вакцин гаргах эн тэргүүний зорилт тавьсан байна.

Судалгааны багуудын дийлэнх нь клиникийн өмнөх туршилтаа ирэх дөрөвдүгээр сард дуусгах төлөвтэй байгаа бол зарим нь үүнээс өмнө дуусах магадлалтай байгаа юм. Мөн клиникийн туршилтад хамрагдах сайн дурынхныг бүртгэж эхэлсэн байна.

Тус хэвлэлийн хурлын үеэр Ван Жуньзи "Хятадын мэргэжилтнүүдийн вакцин бүтээх судалгаа хөгжүүлэлтийн ажил гадаадын орнуудынхаас хоцроогүй. Манай улс энэхүү үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, дэс дараалалтайгаар явуулж байна" гэж хэлсэн байна. Шанхай хотын Эрүүл мэндийн комиссоос мэдээлснээр вакцин ирэх дөрөвдүгээр сарын дундуур хүн дээр турших шатанд шилжих аж.

Эх сурвалж: Reuters




Улаанбаатарт 3 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ