Азид цорын ганц хадгалагдан үлдсэн Ромын шилэн аягыг Хүннүгийн хаад язгууртнууд хэрэглэдэг байжээ

Азид цорын ганц хадгалагдан үлдсэн Ромын шилэн аягыг Хүннүгийн хаад язгууртнууд хэрэглэдэг байжээ

Монголын археологийн хосгүй үнэт олдворуудын нэгд зүй ёсоор тооцогдож буй, маш нимгэн, уран хийцтэй Ромын шилэн аягыг 2010 онд архелогичид малтлага хийн олсон байдаг. Энэхүү олдвор нь  Хүннүгийн язгууртны булшнаас олдсон бөгөөд энэ төрлийн шилэн аягуудыг МЭ-ний I зуунд эртний Ромын язгууртнууд тансаг хэрэглээндээ ашигладаг байжээ. Одоогоор дэлхийн томоохон музейнүүдэд 30 орчим Ромын шилэн аяга хадгалагдаж байна. Харин Азид цорын ганц байдаг нь Монгол Улсад хадгалагдаж байгаа юм.

Тус олдворыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг “Гол мод-2”-ын 1-р булшны 30-р дагуул булшнаас илрүүлжээ. Цаг хугацааны хувьд МЭӨ I зуунаас, МЭ-ний I зууны үед эртний Хүннү улс, эртний Европын Ромын эзэнт улстай ямар нэг хэмжээгээр харилцаж байсны баримт болж буйгаараа түүхийн хосгүй үнэт эх сурвалжид тооцогддог байна.

Эртний Ромд энэ төрлийн шилэн аягыг маш онцгой технологиор МЭ-ний 1-р зуунд үйлдвэрлэн Ромын язгууртнууд тансаг хэрэглээндээ хэрэглэж байсан учраас дэлхий даяараа “Ромын шилэн аяга” гэж нэрлэдэг аж.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө