ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс хошууч генерал Б.Хурцыг 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлд заасан гүйцэтгэх ажиллагааны хууль, журам зөрчсөн хэмээн буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж мэдэгдсэн.
Тэгвэл Б.Хурц болоод түүнээс гадна ТЕГ-ын ажилтнууд болоод ШШГЕГ-ын харьяа хорих ангийн албан хаагчдаас бүрдсэн долоон хүнд хамаарах хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад, Нийслэлийн Прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна. Учир нь тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм.