АНУ-ийн Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр өөрийн твиттер хуудаснаа “АНУ Хятадын вирусийн нөлөөнд автаж буй агаарын тээврийн компаниуд, үйлдвэрүүд, болон бусад компаниудыг хүчтэй дэмжинэ. Бид урьд өмнө байгаагүйгээрээ хүчтэй байх болно” гэж жиргэсэн.
The United States will be powerfully supporting those industries, like Airlines and others, that are particularly affected by the Chinese Virus. We will be stronger than ever before!
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 16, 2020
АНУ-ийн Ерөнхийлөгч Д.Трамп хэдий вирусийн тархалтын улмаас хямралд өртсөн үйлдвэр, компаниудыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн ч “Хятадын вирус” гэж бичсэн нь олон хүний дургүйцлийг хүргэж түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэх шүүмжлэлд өртсөн юм.
Харин өнөөдөр БНХАУ-ын талаас АНУ-ийн Ерөнхийлөгч Д.Трампын твиттер жиргээнд хариу мэдэгдэл хийсэн байна. Тус мэдэгдэлд “Коронавирусийн гарал үүсэл тодроогүй энэ үед Д.Трамп сошиалд “Хятад вирус” гэж бичсэн нь БНХАУ-ын доромжилж, бидний эгдүүцлийг төрүүллээ. Бид АНУ-ыг алдаагаа яаралтай засахыг шаардаж байна” гэжээ.