Сүмийн итгэгчдийн ам руу давстай ус цацсанаас үүдэн 46 хүн коронавирусийн халдвар авчээ

Сүмийн итгэгчдийн ам руу давстай ус цацсанаас үүдэн 46 хүн коронавирусийн халдвар авчээ

БНСУ-ын Гёнгги мужийн Соннам хот дахь "Нигүүлслийн гол" христийн сүмд явдаг  46 хүн коронавирусийн халдвар авчээ. Халдвар авсан шалтгааныг тогтоохоор тус улсын халдвар судлалын төвийн ажилчид шалгалт хийн, сүмийн хяналтын камерыг шүүхэд итгэгчдийн ам руу давстай ус цацаж байгаа нь бичигджээ. 

Тэд давстай ус хоолойруугаа цацсанаар вирусийг устгана гэж үзсэн байна. Сүмийн цуглаан гуравдугаар сарын 1, 8-ны өдрүүдэд болсон бөгөөд шүршигчээ ариутгалгүй дараагийн хүний ам руу цацаж байснаас үүдэн халдвар тархсан байж болзошгүй хэмээн үзэж байна.

Гёнгги муж нь Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдвар хамгийн ихээр гарсан хоёр дахь муж юм/Тэгү хотын дараах/. Харин эмнэлгийн байгууллагаас давстай ус нь халдваргүйжилтийн үүрэг гүйцэтгэдэггүй болохыг анхааруулсан байна.

Эх сурвалж:Koreaherald




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө