Испанийн 21 настай дасгалжуулагч коронавирусийн халдварын улмаас нас барлаа

Испанийн 21 настай дасгалжуулагч коронавирусийн халдварын улмаас нас барлаа

Испанийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Франциско Гарсиа шинэ коронавирусээр халдварлаж 21 насандаа нас барлаа. Тэрээр уг вирусийн улмаас нас барсан Европын хамгийн залуу хүнд тооцогдоод байна.

Гарсиа нь цус багадалттай байсан бөгөөд хэрэв тийм биш байсан бол бүрэн эдгэх боломжтой байсан хэмээн эмнэлгийн мэргэжилтнүүд үзжээ.

Франциско Гарсиа нь Испанийн Малага хотын Атлетико Портапа Алта багийн хүүхдийн багийг 2016 оноос эхлэн дасгалжуулж байсан аж.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө