Хятадын тэрбумтан Жэк Ма коронавирусийн оношлуур, амны хаалтыг Африк тивийн бүх улсад илгээжээ

Хятадын тэрбумтан Жэк Ма коронавирусийн оношлуур, амны хаалтыг Африк тивийн бүх улсад илгээжээ

Өнгөрсөн долоо хоногт Хятадын тэрбумтан Жэк Ма коронавирусийн оношлуур 500,000 ширхэг, амны хаалт нэг сая ширхэгийг АНУ-д тусламж болгон илгээснээ мэдэгдсэн билээ. Мөн тэрээр халдварын голомт болоод байгаа Итали, Иран улсуудад тэр мөн тусламж үзүүлсэн юм.

Тэгвэл өчигдөр/2020.03.16/Африк тивийн бүх улсад мөн тусламж илгээхээ мэдээлжээ. Энэ талаар тэрээр өөрийн Вэйбо хуудаснаа “Африк тивийн 54 улс тус бүрд бид 20,000 оношлуур,100,000 амны хаалт, мянган хамгаалалтын хувцас тусламж болгон илгээж байна” гэж бичжээ.

Нийтдээ 1.1 сая оношлуур, зургаан сая амны хаалт, 60,000 хамгаалалтын хувцсыг Этиоп улсын нийслэл Аддис Абаба хот руу илгээх ажээ. Тус улсын ерөнхий сайд Аби Ахмед тусламжийн барааг тивийнхээ улс бүрт хүргэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Африк тивд сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тоо нэмэгдэж, нийтдээ 300 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа. Тус тивийн ихэнх улс орнуудын эрүүлийг хамгаалах систем сул хөгжсөн байдаг тул коронавирусийн тахал дэлгэрвэл илүү их хор хохирол учруулах магадлалтай гэж мэргэжилтнүүд болгоомжилдог аж.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө