БНСУ-д сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны нээлтийг дахин хоёр долоо хоногоор сунгалаа

БНСУ-д сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны нээлтийг дахин хоёр долоо хоногоор сунгалаа

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын дэгдэлт намжих төлөв ажиглагдаж буй БНСУ-д сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны нээлтийг дахин хоёр долоо хоногоор сунгалаа. Энэ талаар өнөөдөр Сөүл хотын захиргааны хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж “Боловсролын яамнаас сургууль, цэцэрлэгийн нээлтийг дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл сунгасан” талаарх шийдвэрийг танилцуулсан байна.

Хэдийгээр Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдварын тархалт буурах төлөвтэй байгаа ч хэрэв сурагчдын дунд халдвар гарвал цааш маш хурдан тархах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм байна.

Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 84 тохиолдол шинээр бүртгэгдэн, зургаан хүн нас барсан байна.

Эх сурвалж: KBSnews




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө