Хонконгд ирсэн хүн бүрийг 14 хоног тусгаарлана

Хонконгд ирсэн хүн бүрийг 14 хоног тусгаарлана

Коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлах үүднээс пүрэв гаргаас эхлэн БНХАУ-ын онцгой засаг захиргааны бүс болох Хонконгт ирсэн бүх хүнийг 14 хоног тусгаарлана гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам өнөөдөр /2020.03.17/мэдээлжээ.

Хонконгт сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд коронавирусийн халдварын 57 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 50 тохиолдол нь зөөвөрлөгдөн ирсэн нь тогтоогджээ.

Түүнчлэн гадаадын оронд зорчихгүй байх, онцын шаардлагагүй тохиолдолд хилийн чанад руу аялахгүй байхыг Хонконгийн оршин суугчдад анхааруулжээ. Хонгконгд нийт коронавирусийн халдварын 157 тохиолдол бүртгэгдэж, 81 хүн эдгээд байна.