Өнгөрөгч шөнө /2025.04.25-26/ нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу олны нэрлэдгээр "Сансарын клонк"-ын хажууд байрлах нийтийн орон сууц шатсан хэрэг явдал гарсан байна.
ВИДЕО:
Аймаар юм ч болжээндаа бас нэг орон сууц шатаад байшдээ 😭 pic.twitter.com/974mprTafk
— Дандаг (@Dandag_5004) April 25, 2025
Энэхүү гал түймрийн талаар иргэд гэрэл зураг болон видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Дүрс бичлэгт "Сансарын клонк"-ын хажууд байрлах орон сууцны өндөр барилгын гадна тал бүхэлдээ шатаж байгаа харагдаж аж. Харин энэхүү галын талаар Нийслэлийн онцгой байдлын газар болон холбогдох байгууллагууд албан ёсны мэдээллийг одоогоор өгөөгүй байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.