Ямааны мах, бөөрөнхий сонгины үнэ 3-5 хувь өсчээ

Ямааны мах, бөөрөнхий сонгины үнэ 3-5 хувь өсчээ

Улаанбаатар хотод 2025 оны 4 дүгээр сарын 21-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 1.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.5 хувиар тус тус өссөн байна.

Тухайлбал, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч 20153 төгрөг, ямааны ястай махны үнэ 5.3 хувиар өсч 12806 төгрөг, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.7 хувиар өсч 2235 төгрөг, бөөрөнхий сонгины үнэ 3.4 хувиар өсч 3886 төгрөг, төмсний үнэ 1.1 хувиар өсч 1359 төгрөгт хүрчээ.