БНСУ-ын "SBS" телевизийн бүтээл “Хөшигний арын дуучин” шоу нэвтрүүлгийн 2023 оны дугаарыг МҮОНТ-ээр үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ.
Энэхүү шоу нэвтрүүлгийг БНСУ гурван жилийн хугацаанд зохион байгуулсан бөгөөд улсдаа төдийгүй Азидаа нэр хүндтэй тэмцээн юм. Уг нэвтрүүлэг нь царай дүр төрхөө хөшигний ард нууцалсан шилдэг дуучид нар оролцдог бөгөөд МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар бүртгэлээ эхлүүлжээ. Энэхүү нэвтрүүлэгт 14-өөс дээш насны хүн бүр оролцох боломжтой ба энэ жилийн шоу ннэвтрүүлэг нь Солонгос, Монгол, Индонез, Тайланд зэрэг Азийн 13 улсад наймдугаар сард нэгэн зэрэг цацагдах аж. Мөн Улс тус бүрээс үндэсний гурван ялагч тодорч, БНСУ-д болох "Азийн шилдэг дуу хоолой"-н төлөө өрсөлдөх аж.