LIVE: ХХААХҮ-ийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан салбарын ажилчдад төрийн дээд одон медаль гардууллаа

LIVE: ХХААХҮ-ийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан салбарын ажилчдад төрийн дээд одон медаль гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэрт оруулж буй хүмүүст төрийн одон медаль гардууллаа. 

Тухайлбал, Хөдөө аж аухйн гавьяат ажилтан цолоор Д.Батмөнх, Аж үйлдвэрийн гавьяат ажилотан цолоор Ц.Зоригт, Гавьяат механикч Ю.Жигмэддорж, Гавьяат агрономич цолоор “Элит үр” ХХК-ийн агрономич С.Нямжав, Малын гавьяат эмч цолоор “Биокомбинат” компанийн үйлдвэрлэл технологийн албаны дарга Б.Дуламсүрэн, Худалдааны гавьяат ажилтан цолоор Д.Батболд шагнууллаа. 

Мөн Сүхбатаар одонгоор Сэлэнгэ аймгийн ХХАА-н газрын дарга асан, гавьяат механикжуулагч Х.Даваахүү, Хөдөлөмрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Говь” ХК-ийн ахмад ажилтан Т.Санжмятав, Дорноговь аймгийн ХХАА-ын газрын ахмад ажилтан, агрономич Х.Гантулга, ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Товчинсүрэн нарыг шагнаж урамшууллаа. 

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө