ХСҮТ-д өвчтөний сахиур тамхи татсаны улмаас эмнэлгийн ариун цэврийн өрөөнд гал гарчээ

ХСҮТ-д өвчтөний сахиур тамхи татсаны улмаас эмнэлгийн ариун цэврийн өрөөнд гал гарчээ

Хавдар судлалын үндэсний төвийн Химийн тасгийн жорлонд энэ сарын 14-ний даваа гарагийн 07.50 цагийн орчимд гал гарсан байна.

Гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахад, Элэг, цөсний мэс заслын тасагт  хагалгааны дараах өвчтөн сахиж байсан сахиур тасгийнхаа жорлонд тамхи татаж, ишээ унтраалгүй доош хоолойгоор унагааснаас гал гарсан нь тогтоогджээ. Галыг цаг алдалгүй унтраасан бөгөөд хүнд ямар нэг эрсдэл гараагүй байна. Түүнчлэн эмнэлгийн дотоод журам зөрчиж тамхи татсан төдийгүй гал гарах ноцтой эрсдэл үүсгэсэн иргэнээр хохирлыг нөхөн төлүүлж, сахиурыг эмнэлгээс албадан гаргажээ. Иймд иргэд та бүхэн эмнэлгийн дотоод журмыг сайтар сахиж, эрүүл аюулгүй байдлаа хангахын хүсэж байна.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө