Нүүрсний гэх хэргээр хорих ял сонссон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзсан ч хэргийн оролцогч Х.Батхишиг гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 1053 дугаар магадлалтай, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолтой, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар тогтоолтой, Т.Аюурсайхан, Т.Түвшинбаатар, И.Даваадорж, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, Б.Ганхуяг, Х.Батхишиг, Б.Эрдэнэбаяр, О.Дагвадорж, П.Бадамханд О.Данзанлувсантүдэв нарт холбогдох хэргийг шүүгдэгч Х.Батхишигийн өмгөөлөгч Д.Оюунбаатар гомдол гаргасан байдаг. Тэгвэл Улсын Дээд шүүх тус гомдлыг өнөөдөр хэлэлцэхээр товлосон байна. Одоогоор тус гомдлыг хэлэлцэх хурал явагдаагүй байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.