Өнгөрсөн долоо хоногт угаарын хийн цочмог хордлогод найман хүн өртсөн гэж НЭМҮТ-өөс мэдээллээ

Өнгөрсөн долоо хоногт угаарын хийн цочмог хордлогод найман хүн өртсөн гэж НЭМҮТ-өөс мэдээллээ

Угаарын хордлогын дөрөвдүгээр сарын 15-16-ны тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэлээ.

Тухайн хугацаанд угаарын хийн цочмог хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан найман тохиолдол мэдээлэгдсэн байна. Тодруулбал:

  • Эрэгтэй 37 хувь
  • Эмэгтэй 63 хувь

Хордлого бүртгэгдсэн тохиолдол байршлын хувьд, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүрэгт нийт 10 хороо, таван өрхийн найман иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Иймд өглөө оройдоо гэр, байшингийнхаа агаар сэлгэлтийг тогтмол хийж, угаарын хийн хордлогоос сэргийлэхийг зөвлөлөө.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө