ВИДЕО: Чингис хааны удмын 12 мянга гаруй хүний нэрсийг агуулсан дэлхийн хамгийн том ургийн бичгийг Японд дэлгэжээ

ВИДЕО: Чингис хааны удмын 12 мянга гаруй хүний нэрсийг агуулсан дэлхийн хамгийн том ургийн бичгийг Японд дэлгэжээ

Япон улсын Нара мужийн Тэнри хотын “Тэнри” музей дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 5,6 метрийн диаметртэй, 14 үеийн 12,000 гаруй хүний нэрсийг агуулсан дэлхийн хамгийн том ургийн бичгийн танилцуулжээ.

Энэ нь Монголын эзэнт гүрний анхны хаан Чингис хааны удам, Сэцэн хан Шолой (1577-1655) -оос эхэлсэн байна. Ургийн бичгийг 10 ширхэг туузан хөвөн даавууг дугуй хэлбэрээр зүйн оёж, нэрсийг Монгол бичгээр бичсэн байна.  Ургийн бичгийн төвд нь Цэцэн хан Шолойгийн нэрийг томоор бичиж, гадагш салаалсан байдлаар 2-р үе 11 хүн, 3-р үе 54 хүн, 4-р үе 156 хүн гэх зэргээр бичиж тэмдэглэжээ. Ингэхдээ эцэг, хүүхдүүдийг цэгэн шугамаар холбож, үе хоорондын ялгааг улаан шугамаар заагласан байна.

Ургийн бичигт Манж Чин улсын төрийн дөрвөлжин тамга 11 удаа дарагдсан бөгөөд эрдэмтэд нэг эрэгтэй хүн олон хүүхэдтэй байдаг тул угийн бичиг нь босоо биш, дугуй буюу тойрог хэлбэрээр бичигдсэн гэж үзжээ. Шолой ханаас эхлэн 19-р үеийн Сэцэн хан Навааннэрэн (1910-1923 онд хаан) сүүлчийн үе болон бичигдэж, гэрийн унинаас өлгөж байсан мөр бүхий нүхдүүдтэй хийгдсэн аж. Зөвхөн эрэгтэй угсаа залгамжлагчдын нэрсийг л бичсэн бөгөөд гэр бүл, эмэгтэйчүүдийн нэрс огт бичигдээгүй гэнэ. Энэхүү үзэсгэлэн нь Нара мужийн Тэнри хотын Тэнри музейд 4-р сарын 15-наас 6 сарын 2-ыг хүртэл тавигдана. Эрдэмтэд уг ургийн бичгийг 1905 онд бичигдсэн гэж үзсэн бөгөөд уг музейд 1966 он гэхэд ирсэн байна.

ВИДЕО: 

 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө