Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд Шар хоолойн аманд шар өвс шатаж уулын мод руу тархаж ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 13:15 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, дүүргийн мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж ойн гал түймрийг дөрөвдүгээр сарын 16-ны 16:45 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 12 га талбай шар өвс, зургаан га ойн сан бүхий газар түймэрт өртжээ. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн саванд хийх, хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.