“И-баримт“ цахим системийн өгөгдлийн санд гэмтэл гарчээ

“И-баримт“ цахим системийн өгөгдлийн санд гэмтэл гарчээ

"И-баримт" цахим системд өчигдрөөс эхлэн нэвтэрч болохгүй "Сүлжээнд холбогдоогүй" гэх алдаа гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд, “И-баримт” системийн өгөгдлийн санд гэмтэл гарсантай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй болж байна. Иймд даатгуулагч иргэн та "E-Mongolia" аппликейшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ төлнө үү. “И-баримт” системийн үйл ажиллагаа хэвийн болсон даруйд эргэн мэдэгдэх болно" гэжээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө