ВИДЕО: УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, төрийн өндөрлөгт хүрсэн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

ВИДЕО: УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, төрийн өндөрлөгт хүрсэн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Болормаа нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг магадгүй зөрчиж, төрийн өндөрлөгт хүрсэн байж болзошгүй талаарх баримт, нэвтрүүлгийг бид өмнө нь бэлтгэн хүргэсэн билээ. Нэвтрүүлгийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

ВИДЕО: 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа нь УИХ-ын сонгуулийн үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, уг хууль бус хандиваа сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан атал холбогдох төрийн байгууллагууд уг хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс нь эргүүлэн татаагүй байдаг. Нөгөөтээгүүр түүний энэхүү хууль зөрчсөн үйлдлийг шалгаж, хариуцлага тооцох асуудлыг хөндөхгүй байгаа нь хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэхгүй байгааг илтгэж байна гэдгийг бид баримтаар дэлгэсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, төрийн өндөрлөгт хүрсэн хууль бус байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодотговол, Э.Болормаа гишүүний дээрх хууль бус үйлдлийг Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас шалгаж эхэлсэн байна. 

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн компанит ажилдаа нийт 789 орчим сая төгрөгийг зарцуулсан байдаг. Үүнийх нь 460 сая төгрөгийг нь 17-н компани хандивласан бөгөөд эдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани байсан нь Үндэсний аудитын газрын “нэгдсэн тайлан”-нд дурдагдсан байгаа юм. Тодруулбал, Э.Болормаагийн ХААН банкны 5107157116 тоот дансанд гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдөр “бизнесийн орлого” гэсэн утгатайгаар хандив өгсөн байна.

Гэтэл Э.Болормаа уг хууль бус хандивыг буцаан шилжүүлээгүй гэдэг нь түүний 2024 оны зургаадугаар сард Үндэсний аудитын газарт өгсөн “явцын тайлан” нотолдог.

Э.Болормаагийн сонгуулийн явцын тайлан

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт "гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан бол мөн хуулийн 56.2-т “Гадаадын хөрөнгө оруулалттай компани хандив өгсөн бол буцаан шилжүүлнэ” гэж заасан байна. Гэтэл Э.Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хандивын мөнгийг буцаахгүйгээр, сонгуулийнхаа ажилд зарцуулсан байдаг. Үүнийг ч түүний сонгуулийн зардалд аудит хийсэн "Нийслэл аудит" ХХК нотолж, энэ талаарх баримт мэдээллийг Үндэсний аудитын газарт албан бичгээр хүргүүлсэн байгаа юм. 

"Нийслэл Аудит" ХХК-ны ҮАГ-т илгээсэн албан бичиг




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө