Нийт 6 байршилд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна

Нийт 6 байршилд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Нийслэлийн нэгдсэн үйлчилгээн 6 цэгт иргэдэд хууль зүй, хүний эрхийн асуудлаар өнөөдөр /2025.04.16/ үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.

Тухайлбал: Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний “Дүнжингарав” салбарт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Э.Одбаяр Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний “Мишээл экспо” салбарт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг, Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний “Сэлбэ” салбарт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт С.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний “Баянхошуу” салбарт Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү, Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний Драгон салбарт Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн референт Д.Мөнхтуяа нар ажиллаж байна. Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.