“Nomadic Fighting Championship” тулааны спортын 4 төрөлт тэмцээн энэ сарын 27-нд болно

“Nomadic Fighting Championship” тулааны спортын 4 төрөлт тэмцээн энэ сарын 27-нд болно

Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилгоор “Nomadic Fighting Championship” тулааны спортын ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Грапплинг гэсэн 4 төрөлт олон улсын тэмцээнийг энэ сарын 27-нд UG ARENA-д  зохион байгуулахаар болжээ. 

Энэ талаар холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ болон "Nomadia fighting Championship" тулааны зохион байгуулагчид өнөөдөр /2025.04.16/ мэдээлэл өглөө. Энэ удаагийн тэмцээний оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд улсын тамирчин TANAVIT- LIKIT тулалдах юм байна. Уг тэмцээний үеэр 9 тулаан болох бөгөөд Узбекстан, Киргизстан, Украйн, Тайланд, Казакстан, ИБНВУ-ын чансаа өндөр, шилдэг тамирчид оролцох аж. 

Энэ удаагийн олон улсын тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог гэдгийг зохион байгуулагчид тодотгож байгаа юм. Тулаан олон улсын жишгээр зохион байгуулагдах бөгөөд олон улсын шилдэг шүүгчид ирж шүүх аж. NFC холбооны гол тулаан Дэлхийн олон улсын \Тайланд. Казакстан.Австрали гэх мэт/ зодооны төрлөөр дагнасан тамирчид ирж өрсөлдөх нь Монгол Улсын чансааг тодорхойлох  цаашлаад рийтэнг болон олон улсад чансаатай тамирчдыг урьж авчирч Монгол Улсынхаа тамирчтай өрсөлдүүлснээр дэлхийд танигдах боломжтой гэж үзэж байгаа гэдгийг тэмцээн зохион байгуулагчид онцолж байна.

Ж.Ичинхоролоо