ВИДЕО: Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн баярын арга хэмжээ энэ сарын 19-нд  Crocus Event Hall танхимд болно

ВИДЕО: Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн баярын арга хэмжээ энэ сарын 19-нд Crocus Event Hall танхимд болно

1925 онд "Хойчийг залгамжлагч багачуудын холбоо" нэртэй байгуулагдсан Монголын хүүхдийн байгууллагын түүхэн 100 жилийн ой ирэх сарын 08-ны /2025.05.08/  өдөр тохионо. Энэ хүрээнд "Бид хүүхдийн байгууллагынхан 100" нэгдсэн арга хэмжээг энэ сарын 19-нд Crocus Event Hall танхимд зохион байгуулах аж.

ВИДЕО: 

Энэхүү арга хэмжээг Монголын хүүхдийн байгууллагын ажилтны холбоо, Хүүхдийн байгууллагын ахмад ажилтны холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 1000 гаруй төлөөлөл оролцон  хүүхдийн асуудлаар ярилцаж, нэгдсэн шийдвэр гаргах юм байна. Уг форум, баярын арга хэмжээнээс гарсан шийдвэрийг төр засгийн хэмжээнд хүргэж, бодлого гаргах түвшинд шингээнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.