Энэ оны эхний улирлын байдлаар нүүрсний экспорт 39 хувиар буурсан гэв

Энэ оны эхний улирлын байдлаар нүүрсний экспорт 39 хувиар буурсан гэв

Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар мэдээлэл өглөө. 

Монгол Улс 2025 оны эхний гурван сард 128 улстай гадаад худалдаа хийж, нийт бараа эргэлтийн хэмжээ 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч гадаад худалдааны тэнцэл 465 сая ам.долларын ашигтай гарсан байна. Экспортын 94 хувийг уул уурхайн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 638 сая ам.доллараар буурахад нүүрсний экспорт 39 хувиар буурсан нь голлон нөлөөллөө. Биет хэмжээгээр нь авч үзвэл 604 мянган тонноор буурч 17.5 сая тоннд хүрсэн байна.