УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээж авах шийдвэр гаргалаа.
Чуулганы хуралдаанд уг асуудлыг хэлэлцээд байнгын хорооны саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь дэмжсэн. Гэхдээ хуулийн дагуу энэ нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 хувьд хүрээгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нөхцөл бүрдлээ.