Бразилийн шигшээ багийн довтлогч Неймар өөрийг нь хүчирхийлэлд буруутгаж байгаа бүсгүйтэй хамт зочид буудлын өрөөнд байх үеийн дүрс бичлэгийг зургаадугаар сарын зургааны өдөр Твиттерт нийтлэжээ. Бичлэгийг "Неймар болон түүнийг хүчирхийлэлд буруутгасан бүсгүй" гэж нэрлэсэн байх бөгөөд бичлэг дээр Неймар орон дээр хэвтэж байх үед түүн дээр бүсгүй сууж байгаа нь дүрслэгдсэн байна.
Үүний дараа тэд хэсэг хугацаанд ярилцан, дараа нь бүсгүй босч, хөлбөмбөгчин босон орон дээр суух үед бүсгүй гэнэт л Неймарын толгой руу цохих аж. Хөлбөмбөгчин бүсгүйг цохихоо болихыг гуйсан ч бүсгүй хэдэнтээ цохиод "Би чамайг яагаад цохиж байгааг мэдэж байна уу? Чи над руу дайрсан учраас" хэмээн хашгирч байгаа нь тод сонсогдож байгаа юм. Эргэн сануулахад, тавдугаар сарын 31-нд Бразилийн Сан-Паулу хотын цагдаагийн газарт Бразилийн иргэн эмэгтэй Неймарт хүчиндүүлсэн хэмээн өргөдөл гаргасан байна.
Энэ хэрэг тавдугаар сарын 15-нд Парисын нэгэн зочид буудалд болсон гэж өргөдөлд дурджээ. Эмэгтэй тухайн үед сэтгэл санааны цочролд орсны дээр Францын цагдаагийнханд хандахаас айсан гэж мэдүүлсэн байна. Харин хөлбөмбөгчний хэвлэлийн алба зургаадугаар сарын нэгний өдөр мэдэгдэл гаргахдаа энэ бүхэн сүрдүүлэг хэмээсэн юм. Түүнчлэн Неймар өөрөө шүтэн бишрэгчиддээ хандан Инстаграммд бичлэг оруулахдаа дээрх бүсгүйтэй харилцан зөвшилцснөөр бэлгийн харьцаанд орсон, улмаар бүсгүйг явсны дараа WhatsApp -аар харилцах болсон гэж мэдэгдсэн байна.
#Neymar e a acusadora de estupro #Najila:
— ? Paulo Equi ?? (@PauloEqui) June 6, 2019
Barulho de tapa.
Neymar: Não, assim vira paixão.
- Não? Você vai me bater?
Neymar: Não, não gosto.
- Não vai me bater? Não?
Ae ela sai e “mas eu vou te bater, sabe pq? Pq vc me agrediu...”
?
#saudadedoqueagentenaoviveuainda pic.twitter.com/c8mBbuwn4x