Зөвхөн хоёр орны төдийгүй дэлхийн эдийн засагт багагүй хор хохирол учруулах Америк-Хятадын "худалдааны дайнд" нааштай эргэлт гарч болзошгүй бололтой.
Учир нь, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай худалдааны хэлэлцээр хийнэ гэж мэдэгдсэн байна.
Фокс Ньюс агентлагийн дамжуулснаар, БНХАУ АНУ-тай худалдааны хэлэлцээр хийх хүсэлтэй байгаа гэж Трамп мэдэгджээ.
Түүнчлэн Хятад улс хэлэлцээрийн нөхцлийг өөрчлөхөөр чармайж байгаа, харин ийм алхам хийж болохгүй гэж Трамп онцолсон байна.