Улаанбаатар хотоос гарах, орох авто замын хөдөлгөөнийг хаалаа

Улаанбаатар хотоос гарах, орох авто замын хөдөлгөөнийг хаалаа

Энэ сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи /Арева/" компанид ажилладаг Францын иргэн халдвар авсан нь тогтоогдсон. 

Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна. 

Мөн Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос ирэх долоо хоногийн Даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Одоо замд явж байгааг иргэдийн хот руу оруулна гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ.