Дээрэм хийсэн ТЕГ-ын ажилчдыг ажлаас нь чөлөөлжээ

Дээрэм хийсэн ТЕГ-ын ажилчдыг ажлаас нь чөлөөлжээ

-ХЭРГИЙГ САНУУЛБАЛ: НЭГДҮГЭЭР САРЫН 23-24 ШИЛЖИХ ШӨНӨ ДЭЭРМИЙН
ХЭРЭГ ҮЙЛДСЭН ТЕГ-ЫН АЖИЛЧДЫГ БАРИВЧЛАВ-

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24 шилжих шөнө Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид их хэмжээний бэлэн мөнгө авч явсан ОХУ-ын иргэнд буу тулган дээрэмдэж байхад нь Цагдаагийн байгууллагаас тусгай ажиллагаа явуулж, саатуулсан талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлыг нэлээдгүй татсан билээ.

Энэ талаар нэг хэсэг нь “ТЕГ-ын ажилчид дээрэм хийсэн нь үнэн” гэсэн мэдээллийг түгээж байсан. Харин нөгөө хэсэг нь “ТЕГ-ын ажилчид прокурорын зөвшөөрөлтэй тусгай ажиллагаа явуулсан ЦЕГ-ын ажилчидтай давхцсан” гэж байсан.

Харин ЦЕГ-аас “Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних дөрвөн  хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн мэдэгдлийг хийж байсан.

-ДЭЭРЭМ ХИЙСЭН ГЭХ ТЕГ-ЫН АЖИЛЧДЫГ АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ-

Харин эх сурвалжийн хэлж буйгаар тэдгээр этгээд ТЕГ-ын ажилчид мөн бөгөөд тухайн өдөр жижүүртэй байжээ. Жижүүрт ажиллаж байхдаа ОХУ-ын иргэн их хэмжээний мөнгө авч явж байгаа талаарх мэдээллийг сонсон дээрмийн үйл ажиллагааг зохион байгуулсан аж. Харин ТЕГ-аас хэрэгт холбогдсон нэр бүхий ажилчныг ажлаас нь бөгөөд одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байна гэх мэдээллийг өглөө.

Тус ажилчид ТЕГ-ын тусгай ажиллагаанд явдаг бэлтгэгдсэн албан хаагчид байжээ. Түүнээс дотоод асуудалд оролцдоггүй байсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.