ШЕЗ-ийн гишүүнд Д.Цогтсайханыг томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

ШЕЗ-ийн гишүүнд Д.Цогтсайханыг томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Иймд тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах шалгаруулалт эхлээд буй.

Тус зөвлөлийн гишүүнд анхан шатны шүүхээс 13, давж заалдах шатны шүүхээс 4 хүн нэр дэвшээд байсан. Тэдний дундах санал хураалт болж, давж заалдах шатны шүүхээс Д.Цогтсайхан олонхийн санал авч, түүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн барихаар болсон.  Мөн анхан шатны шүүхийн санал хураалтын нэгдсэн дүнгээр олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй тул хамгийн олон санал авсан Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, А.Сарангэрэл нарын дунд зургадугаар сарын 10-ны өдөр дахин санал хураалт явуулахаар болжээ. Улсын дээд шүүхийн хувьд одоогоор хуралдаанаа хийгээгүй байгаа тул нэр дэвшигчид тодроогүй байна.