Монгол улсад “Катар 2022” ДАШТ болон 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтууд болж байна. Өчигдөр Монголын баг Бруней Даруссаламын багтай тоглож 2:0 харьцаагаар хожлоо. Тоглолтын чухал хоёр гоолыг багийн ахлагч Н.Цэдэнбал, Н.Наранболд нар оруулж хөгжөөн дэмжигчдээ баярлуулжээ. Хоёр багийн хариу тоглолт энэ сарын 11-нд 11-д Бруней Даруссалам улсын Боромей аралд байрлах Султаны нэрэмжит талбайд үргэлжилнэ.