Улаанбаатар хотын эргэн тойрондох Богд уул, Чингэлтэй уул, Нисэхийн ам гээд бүх уулын амуудыг хаажээ. Учир нь коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор олон хүн цуглуулах, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байхыг ДЭМБ болон ЭМЯ-наас зөвлөөд байгаа.
Үүнтэй холбоотойгоор манай улсад хөл хорио тогтоон, цагаан сарын үеэр орон нутгийн замыг хааж, саяхан нээсэн. Тэгвэл хөл хорионы дэглэм одоо ч үргэлжилж, уулын амуудыг хаасныг мэдээгүй иргэд амралтын өдрөөрөө Богд уулыг зорин, гарч чадалгүй буцах тохиолдол их байна.