Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ болж буй. Өнөөдөр уг тэмцээний аваргууд тодорно. Өчигдөр тэмцээний эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдөж шөвгийн найм тодроод буй. Эрэгтэй багийн хувьд шилдэг Монгол улс, АНУ, Турк, Италийн багууд шөвгөрч үлдсэн бөгөөд өнөөдөр 13:00 цагаас Монгол, Туркын багийн халз тулаанаар тэмцээн эхэлж, АНУ Италийн багийн тоглолтоор үргэлжилнэ.