Цагдаа буудуулсан нь санамсар болгоомжгүйгээс болсон хэрэг гэв

Цагдаа буудуулсан нь санамсар болгоомжгүйгээс болсон хэрэг гэв

Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвийн ахлах мэргэжилтэн Б өнгөрсөн сарын 22-ны өдөр ажлын байран дээрээ сум алдаж тус газрын жолооч 46 настай ахлах дэслэгч Б-г хүнд гэмтээсэн хэрэг гарсан.

Сумны шарх авсан ахлах дэслэгч Б-г Улаанбаатар хот руу шилжүүлж, Цэргийн төв госпиталд эмчилж байсан ч энэ сарын 2-ны өдөр нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр тус хэргийн талаар ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны дарга цагдаагийн хурандаа О.Зоригт мэдээлэл хийсэн юм. Тэрээр, “Энэ үйл явдал  цэвэр санамсар болгоомжгүйгээс болсон хэрэг. Цагдаагийн байгууллага нисдэг тэргээр шархадсан алба хаагчийг Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн боловч уржигдар буюу гуравдугаар сарын 2-нд нас барсан. Бүх үйл явдал камерын бичлэгт хадгалагдаж үлдсэн.  Буруутай албан тушаалтанд хариуцлага тооцно. Уг хэргийг Авлигатай тэмцэх газар мөн шалгаж байгаа” гэсэн юм.