Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвийн ахлах мэргэжилтэн Б өнгөрсөн сарын 22-ны өдөр ажлын байран дээрээ сум алдаж тус газрын жолооч 46 настай ахлах дэслэгч Б-г хүнд гэмтээсэн хэрэг гарсан.
Сумны шарх авсан ахлах дэслэгч Б-г Улаанбаатар хот руу шилжүүлж, Цэргийн төв госпиталд эмчилж байсан ч энэ сарын 2-ны өдөр нас барсан байна.
Зарим хэвлэлд мэдээлснээр тус аймгийн шуурхай удирлдагын төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б ажлын байран дээрээ санамсар болгоомжгүйгээр галт зэвсэгтэй харьцаж сум алдсан байна. Тэрээр хоёр ч удаа буудсан нь жолооч Б-ийн цээж, хэвлийн тус газар нь тусчээ.