Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багт цахилгаан шат гацаж, дотор нь бага насны хоёр хүүхэд гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 18:21 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход А /13 настай, эмэгтэй/, Н /14 настай, эмэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, иргэн А-д хүлээлгэн өгчээ.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ