"Талын салхи" мото наадамд  өмнөд хойд хөршийн 200  гаруй тамирчин оролцоно

"Талын салхи" мото наадамд өмнөд хойд хөршийн 200 гаруй тамирчин оролцоно

“Монголын чопперчин ахан дүүс” ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газартай хамтран “Талын салхи-2019” олон улсын мото наадмыг энэ сарын 8, 9-ний өдөр зохион байгуулах гэж байна. Наадмын зохион байгуулагчид өнөөдөр /2019.06.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус наадамд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчид мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцохоор болоод байна. Наадмын гол онцлог нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсыг олон улсад сурталчлах, гурван улсын хамтарсан “Цайны зам” төслийг хэрэгжүүлэх явдал аж.

Энэ сарын 8-ний өдөр арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд 11.00 цагт албан ёсоор нээж, 800 мото спорт сонирхогчид цуваа болон “Чингис хааны хөшөөт цогцолбор” руу хөдлөх юм.

Мөн тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотициклийн үзэсгэлэн зохион байгуулагдах бөгөөд орой нь Харанга, Харангын Лхагва, Жонон, Хурд, Нисванис хамтлаг, Lord, Rec on, Ice Top, Дижитал хамтлаг, Click click boom, Rapper Gee, зэрэг олон уран бүтээлчид ая дуугаа өргөх ажээ.

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө