Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон 17 настай хүүг эсэн мэнд олжээ

Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон 17 настай хүүг эсэн мэнд олжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст  багийн "Зүүн-Араат" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ тус сумын харьяат иргэн А нь арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагт гэрээсээ мориор гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн А /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:50 цагт тус багийн “Хадтай-Уул” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 1 км/-аас эсэн мэнд олжээ. 




Өнөөдөр могой өдөр

22 цагийн өмнө