Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр /2024.11.28/ дугаар бүхий хилийн цэргийн ангийн албан тушаалтан доод албан тушаалтнаа ажлын байран дээрээ хүч хэрэглэж зодсон гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Тодруулбал тухайн бичлэгт нэгэн өрөөнд цэргийн ангийн эрээн хувцас өмссөн эрэгтэй мөн ижил төрлийн хувцастай эрэгтэйн толгойн тус газарт цохих бөгөөд цохиулсан эрэгтэй газарт унаж байгаа нь дүрс бичлэгт буусан байдаг.
ВИДЕО:
Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Захирагчийн орлогч дарга доод албан тушаалтандаа ажлын байр нь дээр хүч хэрэглэж байгаа байдал ?? pic.twitter.com/YRXZuGsnYT
— ℕ??? ? (@niku_enkhbat) November 28, 2024
Тэгвэл тухайн мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас дээрх асуудлыг гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байна. Шалгалтын явцад ангийн эрх бүхий албан тушаалтан болох М нь тус ангийн ангийн ахлах ажилтан А-г "удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ажил тасалсан" гэх шалтгаанаар загнаж цохисон гэх нөхцөл байдал тогтоогджээ. Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.