ШУУРХАЙ: Оросын хилээр хууль бусаар малын мах нэвтрүүлэхийг завдсан манай иргэнд хэрэг нээн шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Оросын хилээр хууль бусаар малын мах нэвтрүүлэхийг завдсан манай иргэнд хэрэг нээн шалгаж эхэлжээ

ОХУ-ын Хиагт олон улсын боомт, Наушки төмөр замын шалган нэвтрүүлэх боомт дахь Россельхознадзор хэлтсийн улсын байцаагчид Монгол Улсаас ОХУ руу болон эсрэг чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгсэл, галт тэргэнд хяналт шалгалт хийж эхэлсэн байна.

Харин саяхан манай улсын иргэд 5 кг үхрийн түүхий мах, 3 кг бусад махан бүтээгдэхүүнийг ОХУ-ын хилуур гаргахыг завдаж, мал эмнэлгийн салбарын хууль тогтоомжийг зөрчсөн бас нэгэн зөрчил илэрчээ.

Манай улс нь малын халдварт өвчинтэй байгаа тул эдгээр бүтээгдэхүүнийг ОХУ-д оруулахыг хориглосон байна.

Учир нь Гаалийн холбооны комиссын 2010 оны 6-р сарын 18-ны өдрийн 317 тоот шийдвэрээр батлагдсан Евразийн эдийн засгийн холбооны хил, нутаг дэвсгэрт мал эмнэлгийн хяналт явуулах нэгдсэн журмын тухай заалтыг зөрчсөн гэж Россельхознадзорын хэлтсээс мэдээлэв. Мөн Монгол Улсын иргэнд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, махыг нь хураан авч Монгол руу буцаасан бөгөөд үлдсэн бүтээгдэхүүнийг нь устгаж байна.